Алтайн сүр жавхлан

·

2025

Монгол орны өрнө зүгт сүндэрлэх Алтайн нурууг сүрлэг мөнх цаст оргилтой дүрсэлжээ. Солонгорон гялалзах мөсөн голыг тод цагаан, тунгалаг хөх өнгөөр эмжиж, ариун тагшин байгалийг тодотгов. Барагтай л бол үл үзэгдэх хүчирхэг цаст уулын ирвэс хад асга дундуур гэтэх зуур сүрлэг бүргэд нь казахуудын үе дамжин бүргэдээр ан хийх уламжлалыг мөнхлөх мэт. Турьхан цагаан уул цэцэг эл байгалийн догшин гоо үзэсгэлэнг аргадан чимнэ. Энэхүү бүтээл нь байгальтай зохицон амьдрах амьдралын онцгой ухааныг, үеэс үед өвлөгдөн ирсэн өв соёлд хүндэтгэл үзүүлэн, магтан дуулна.

Энэхүү цувралын бүтээл бүрийн хүрээг бэлгэдэл бүхий хоёр элементээр эмжсэнээр зөвхөн дүрслэлийн төдийгүй утга санааны хувьд ч нэгэн цогц болгон зангидаж өгч байна. Доод хэсэгт байрлах авдрын хээ нь Монголын язгуур соёл уламжлалын үнэт зүйлсийг илэрхийлсэн суурь бэлгэдэл юм. Авдар нь уламжлалт ёсоор гэр бүлийн хамгийн үнэт, эрхэм зүйлсийг хадгалах зориулалттай бөгөөд энэ утгаараа хамгаалалт, өв уламжлал, үнэ цэнийг бэлгэддэг. Энэ цувралд авдар нь ариун дагшин байгаль, ховор амьтан, өвөг дээдсийн зан заншил, оюун санааны уламжлал зэрэг Монгол түмний хамгийн эрхэм нандин үнэт өвийг хадгалсан бэлгэдэлт сав мэт ойлгогдоно.

Харин дээд хэсэгт дүрслэгдсэн уламжлалт хээ угалзууд нь байгалийн таван махбод болох газар шороо, чандмань эрдэнэ, уул, ус, үүлс ба салхийг төлөөлнө. Эдгээр хээ нь Монголын дүрслэх урлагийн өвөрмөц онцлог бөгөөд хүн, байгаль хоёрын харилцан шүтэлцээг илэрхийлдэг. Ийнхүү дээд ба доод хүрээ нь бүтээл бүрийг соёлын ой санамжийг хадгалах сав мэт болгож, Монголын үнэт бэлгэдлүүдийг гүн утга учир бүхий нэгэн цогц болгож байгаа юм.

Зургийг зурж, найруулсан: Ч. Ариунжаргал ба Ч. Анунгоо

Монголын уламжлалт зочломтгой соёлыг орчин үеийн тансаг соёлтой хослуулав.

ХОЛБОГДОХ

Онцгой мэдээлэл, гишүүдэд зориулсан арга хэмжээний талаар биднийг дагаарай

© 2026 Highland Park Mongolia. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Нууцлалын бодлого

Үйлчилгээний нөхцөл