Будда
29x16x9
·
2006
Зэс гуульгаар хөөмөлдөж цутган 19 гр алтаар шарж, шүр, хаш, пийсүүгээр чимэглэж бүтээв. Бурхны шашны үндэслэгч Будда Шагжамуни нь эртний Энэтхэгийн Шагжа омгийн Ариун илдэт хааны хүү болон МЭӨ 560 онд төрсөн юм.
Билиг оюунхаа хүчээр 36 насандаа гэгээрэлд хүрч Будда буюу Ухаарагч алдрыг хүртжээ. Бурхан багш Шагжамунийн номлол сургаал нь дэлхийн олон оронд түгэн дэлгэрч, одоо ч бишрэн шүтэгдсээр байна.


