Цөлийн цуурай: Говь ба Эрдэнэ Зуу

·

2025

Эцэс төгсгөлгүй мэт үргэлжлэх Говийн их элс нь эртний чулуужсан олдвор, мөн энэ бүсэд л амьдардаг ховор амьтдын өлгий нутаг юм. Монгол орны бэлгэ тэмдэг болсон хоёр бөхт тэмээ болон нэн ховордсон мазаалай баавгай зэрэг зэрлэг ан амьтад тус бүсийн өвөрмөц онцлогийг илтгэнэ. Монголын эзэнт гүрний их хаан Өгөөдэй хааны үед нийслэл байсан Хархорум хотын туурь болон 1586 онд баригдсан Эрдэнэ Зуу хийдийн туурь газраас өндийж, эзэнт гүрний оюун санааны болон төрт улсын өвийг сануулна. Энэ өгүүлэмж нь Монголын өмнөд хилийн байгаль, түүхэн өвийг нэгэн цэгт зангидаж өгдөг.

Энэхүү цувралын бүтээл бүрийн хүрээг бэлгэдэл бүхий хоёр элементээр эмжсэнээр зөвхөн дүрслэлийн төдийгүй утга санааны хувьд ч нэгэн цогц болгон зангидаж өгч байна. Доод хэсэгт байрлах авдрын хээ нь Монголын язгуур соёл уламжлалын үнэт зүйлсийг илэрхийлсэн суурь бэлгэдэл юм. Авдар нь уламжлалт ёсоор гэр бүлийн хамгийн үнэт, эрхэм зүйлсийг хадгалах зориулалттай бөгөөд энэ утгаараа хамгаалалт, өв уламжлал, үнэ цэнийг бэлгэддэг. Энэ цувралд авдар нь ариун дагшин байгаль, ховор амьтан, өвөг дээдсийн зан заншил, оюун санааны уламжлал зэрэг Монгол түмний хамгийн эрхэм нандин үнэт өвийг хадгалсан бэлгэдэлт сав мэт ойлгогдоно.

Харин дээд хэсэгт дүрслэгдсэн уламжлалт хээ угалзууд нь байгалийн таван махбод болох газар шороо, чандмань эрдэнэ, уул, ус, үүлс ба салхийг төлөөлнө. Эдгээр хээ нь Монголын дүрслэх урлагийн өвөрмөц онцлог бөгөөд хүн, байгаль хоёрын харилцан шүтэлцээг илэрхийлдэг. Ийнхүү дээд ба доод хүрээ нь бүтээл бүрийг соёлын ой санамжийг хадгалах сав мэт болгож, Монголын үнэт бэлгэдлүүдийг гүн утга учир бүхий нэгэн цогц болгож байгаа юм.

Зургийг зурж, найруулсан: Ч. Ариунжаргал ба Ч. Анунгоо

Монголын уламжлалт зочломтгой соёлыг орчин үеийн тансаг соёлтой хослуулав.

ХОЛБОГДОХ

Онцгой мэдээлэл, гишүүдэд зориулсан арга хэмжээний талаар биднийг дагаарай

© 2026 Highland Park Mongolia. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Нууцлалын бодлого

Үйлчилгээний нөхцөл