
платинум гишүүнчлэл
Чанар, нууцлал, утга учир бүхий холбоог үнэлдэг хүмүүст зориулсан онцгой орон зай.
Гишүүнчлэлийн Нөхцөл
1. Ерөнхий зорилго
Highland Park Members Club нь өндөр зэрэглэлийн үйлчилгээ, тансаг орчин, мартагдашгүй дурсамжийг гишүүддээ бүтээдэг хаалттай гишүүнчлэлийн байгууллага юм. Энэхүү дүрэм нь гишүүд болон клубийн нэр хүнд, тав тух, аюулгүй байдлыг хадгалах зорилготой.
2. Гишүүнчлэлийн эрх
Зөвхөн гишүүд клубт нэвтрэх эрхтэй. Гишүүд клубаас зохион байгуулах тусгай арга хэмжээ, үдэшлэгт урилгаар оролцох боломжтой.
3. Гэр бүл болон найз нөхөд
Гишүүний хүсэлтээр бусад зочид клубээр үйлчлүүлэх болон арга хэмжээ зохион байгуулах эрх эдлэнэ. Гишүүн урьдчилж клубт мэдэгдэх шаардлагатай. Гишүүнчлэлийн давуу эрх зөвхөн гишүүн өөрөө үйлчлүүлж, арга хэмжээ зохион байгуулж буй тохиолдолд үйлчилнэ.
4. Захиалга
Клубээр үйлчлүүлэхдээ урьдчилж захиалга өгөхийг зөвлөж байна.
5. Клубийн ашиглалт ба үйлчилгээ
Үйлчилгээ зөвхөн тогтсон цагийн хуваарийн дагуу явагдана. Арга хэмжээ, өрөөний захиалга клубийн баталгаажуулалтаар хүчинтэй.
6. Гишүүдийн үүрэг
Бусад гишүүд, зочид, ажилтныг хүндэтгэж, тэдний тав тух, аюулгүй байдлыг алдагдуулахгүй байх. Бүдүүлэг, доромжилсон үг хэллэг, үйлдэл гаргахгүй байх. Үйлчилгээний төлбөрийг тэр даруйд төлж, авлага үүсгэхгүй байх.
7. Хувийн эд хэрэгсэл
Таны мартсан эд зүйлсийг бид хадгалахыг эрхэмлэх боловч клубийн орчинд алдагдсан эд зүйлс, тэдгээрийн бүрэн бүтэн байдлыг хариуцахгүй. Шаардлагатай тохиолдолд таны мартсан зүйлийг ажлын болон гэрийн хаягаар хүргэж өгч болно. Мартсан зүйлсийг 30 хоногийн дотор клубийн ажилтанд мэдэгдэж, хүлээн аваагүй тохиолдолд бид буяны байгууллагад шилжүүлнэ.
8. Гар утас, бичлэг
Гар утасны хэрэглээг бусдад саад болохгүй түвшинд хэрэглэхийг зөвшөөрнө. Клубийн орчинд видео бичлэг, зураг авалт хийхдээ клубийн менежерээс зөвшөөрөл авах шаардлагатай.
9. Гэмтэл, эвдрэл
Клубийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжид санаатайгаар эсвэл болгоомжгүй байдлаас үүдэн гэмтэл учруулсан тохиолдолд тухайн гишүүн нөхөн төлбөр хийх үүрэгтэй.
10. Нууцлал
Бусад гишүүд, зочдын хувийн мэдээллийг клубаас гадагш задруулахыг хатуу хориглоно. Нууцлалын зөрчил гаргасан гишүүнийг гишүүнчлэлээс хасах үндэслэл болно.
11. Дүрэм зөрчсөн тохиолдол
Дүрэм зөрчсөн гишүүнд анхааруулга өгч, давтан зөрчсөн тохиолдолд гишүүнчлэлийг түр түдгэлзүүлэх эсвэл бүр мөсөн цуцлах эрхтэй. Онцгой тохиолдолд клубийн удирдлага тухайн үед нь шийдвэр гаргана.
12. Дүрмийн өөрчлөлт
Highland Park клуб энэхүү дүрмийг цаг үеийн шаардлагад нийцүүлэн өөрчлөх эрхтэй бөгөөд гишүүдэд урьдчилж мэдэгдэнэ.
Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, Богд уулын ам, Хунгийн Хотхоны чанх урд · Утас: 7753-8888 · Имэйл: info@highlandpark.mn · Вэб: www.highlandpark.mn
